Бүх төрлийн өнгө, загварын албан тасалгааны хөшиг зарна. Оффис хөшиг зарна.
Монголбанкнаас өнөөдөр макро эдийн засгийн хамгийн гол үзүүлэлтүүдийг харуулсан статистик мэдээллээ танилцууллаа.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн дефляци зогсож хамгийн сүүлийн байдлаар Улаанбаатар хотын жилийн инфляци 0.5 хувьтай гарчээ. Үүнд мах махан бүтээгдэхүүний үнэ 0.45 нэгж хувиар нэмэгдсэн нь эерэг нөлөө үзүүлж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Статистикаас харахад дефляцид махны үнэ хүчтэй нөлөөлөөд байгаа. Гэхдээ хүнсний бус инфляцийн бууралт үргэлжилсээр байгаа.
Махны үнийн өсөлт тогтвортой байх тохиолдолд инфляци энэ оны хагас хүртэл харьцангуй бага түвшинд байх хүлээлттэй байна” гэсэн мэдээлэл өгөв.
Харин улсын хэмжээнд жилийн инфляци 1.1 хувьтай байгаа юм.